МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх товтой. Яг одоо хуралдаанд оролцох гишүүдийг бүртгэж байна.

Тус нам Бага хурлаараа намын дотоод асуудал, дүрэм зэргийг ярилцана. Намын гишүүдийн хариуцлагын асуудлыг чухалчлан хөндөнө гэдгийг мэдэгдсэн. Мөн хариуцлагын асуудалтай холбоотойгоор зарим гишүүнийг намаас хөөнө албан бус мэдээ байна.

Намын Бага хурал тус намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллээр эхлэх бөгөөд сэтгүүлчдийг оруулахгүй, Бага хурлаа хаалттай явуулахаар болжээ.

Бага хуралтай зэрэгцээд яг одоо Тусгаар тогтнолын ордны гадна талбайд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг албан үүргээсээ огцрохыг шаардсан, тус намын залуу гишүүдийн жагсаал болж байна. Энд дарж уншина уу.