Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж, Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Д.Сумъяабазарын нэрийг нийслэлийн МАН-ын хорооноос дэвшүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон нийслэлийн МАН-ын хорооны гишүүд 100 хувь дэмжсэн байна. Уг шийдвэрийг үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ. Дэмжвэл Д.Сумъяабазар нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, Хотын даргад нэр дэвших юм. 

Д.Сумъяабазар нь 2012, 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2017-2020 онд УУХҮ-ийн сайдаар ажилласан. 2020 онд мөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нийслэлийн МАН-ын хорооны дарга юм. Мөн үндэсний бөхийн Монгол Улсын аварга цолтой.

Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан НИТХ маргааш анхдугаар хуралдаанаа хийж, НИТХ болон Хотын даргыг сонгоно.