УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд нэр дэвшүүлэх хүмүүсээ өнгөрсөн бямба гарагт эцэслэн сонгосон. Нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороо хянаад, зургаадугаар сарын 02-нд нэр дэвшигчийн батламжийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Санал хураалт 6 дугаар сарын 24-нд болно.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар давуу олонх буюу 76 суудлын 65-ыг нь авсан эрх баригч МАН квотын дагуу энэ удаагийн УИХ-ын сонгуульд 16 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр болсон.

МАН-аас дараах 16 эмэгтэй нэр дэвшиж буй бөгөөд тэдний 7 нь нийслэлийн тойрогт, 9 нь орон нутгийн тойрогт нэр дэвшиж байна.

Овог нэрТанилцуулгаНэр дэвшиж буй тойрог
1.Д.СарангэрэлУИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд29 дүгээр тойрог - Хан-Уул дүүрэг
2. Ц.ЦогзолмааУИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан16 дугаар тойрог - Ховд аймаг
3.М.ОюунчимэгУИХ-ын гишүүн25 дугаар тойрог - Чингэлтэй дүүрэг
4.Г.Мөнхцэцэг

УИХ-ын гишүүн6 дугаар тойрог - Дундговь аймаг,
Говьсүмбэр аймаг
5.Б.СаранчимэгУИХ-ын гишүүн22 дугаар тойрог - Баянзүрх дүүрэг
6.Д.Баярсайхан
МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан
9 дүгээр тойрог - Завхан аймаг
7.Х.БулгантуяаСангийн дэд сайд23 дугаар тойрог - Баянзүрх дүүрэг
8.П.Анужин
Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн санаачлагч
28 дугаар тойрог - Сонгинохайрхан дүүрэг
9.Б.Жаргалмаа
"Ийгл" телевизийн хөтлөгч, сэтгүүлч27 дугаар тойрог - Сонгинохайрхан дүүрэг
10.Б.Оюунгэрэл
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч
20 дугаар тойрог - Орхон аймаг
11.Д.Гантөгс
Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч
14 дүгээр тойрог - Төв аймаг
12.Д.Өнөрболор
МАН-ын даргын зөвлөх
13 дугаар тойрог - Сэлэнгэ аймаг
13.Ч.Ундрам
Эдийн засгийн ухааны доктор
13 дугаар тойрог - Сэлэнгэ аймаг
14.Т.Ганди
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
12 дугаар тойрог - Сүхбаатар аймаг
15.М.Мөнхцэцэг
МАН-ын дэргэдэх Стратеги академын захирал
24 дүгээр тойрог - Сүхбаатар дүүрэг
16.Б.Батцэцэг
Гадаад харилцааны дэд сайд
3 дугаар тойрог - Баянхонгор аймаг

УИХ-ын 2020 оны сонгуульд улс төрийн 15 нам, 4 эвсэл 208 бие даагч оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд нийслэлийн 9, орон нутгийн 20 буюу нийт 29 тойргоос УИХ-ын 76 гишүүн сонгогдох юм.