МАН-ын 28 дугаар Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Бага хурлын 369 төлөөлөгчөө сонгосноор МАН-ын Их хурал өндөрлөнө.

Өчигдөр намын даргаа сонгосон Их хурлын төлөөлөгчид өнөө өглөө 09.00 цагаас хурлаа эхлүүлэхээр товлосон ч хуралдаан цагаасаа хоцорч эхэлсэн. Тиймээс Их хурал 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Их хурлын дараа Бага хурлын төлөөлөгчид МАН-ын Ерөнхий нарийн бичгийг сонгох бөгөөд  Д.Амарбаясгалан, Ж.Цолмон, Б.Баярмагнай нар өрсөлдөхөө мэдэгдээд буй юм.