МАН-ын Бага хурал өчигдөр намынхаа төв байр болох Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж өндөрлөлөө.

Бага хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх "Бага хурлын гишүүдийн ирц 66.5 хувьд хүрсэн учир Бага хурлыг эхлүүлье" хэмээн хурлыг нээсэн юм. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Бага хурлыг удирдан хаалттай явууллаа.

Тус Бага хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ хэлэлцэн шийдвэрлэв. Улмаар Бага хурлын гишүүийн олонх нь нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэж үзсэн байна.