Хааны мал эмнэлэгийн судалгааны сургуулийн оюутнууд Эдинбургийн “All 4 Paws” байгууллагт тусламж үзүүлэх зорилгоор буяны хуанли гаргажээ. Энэ байгууллага нь ядуу гэр бүл ба тэдний хайртай амьтдад үнэ төлбөргүй туслалцаа үзүүлдэг. 

Мал эмнэлэгийн сургуулийн оюутууд амьтдын дунд болон амьтадтай хамт зураг авалтад оржээ. Зураг авалтад муур, нохой, үхэр зэрэг амьтдыг оруулсан байна.

Хуанли нь Эдинбургийн “All 4 Paws” байгууллагыг дэмжин ажиллаж буй төслийн нэг хэсэг болсон. Энэ байгууллага нь гэрийн тэжээвэр амьтад болон гудамжны амьтдад үнэгүй туслалцаа, дэмжлэг, зөвлөгөөг өгдөг юм.

All 4 Paws байгууллага нь тэжээвэр болон тэжээвэр бус амьтдад төрөл бүрийн мал эмнэлэгийн үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл, биеийн ерөнхий үзлэг хийх, бөөс, хачиг, зэрэг хорхойдолтыг эмчлэх, вакцинжуулалтыг хийдэг байна. 

Мөн All 4 Paws байгууллага нь өвлийн хувцас, хүзүүвч, оосор, тоглоом, хоол хүнс, хошуувч зэргийг борлуулдаг ба тэжээвэр амьтдын үндсэн хэрэгцээг хангаж өгдөг байна. 

Зураг авалт Шотландын хамгийн үзэсгэлэнтэй газруудад хийгдсэн бөгөөд зоригтой малын эмч нар зураг авалтын үед уулархаг газрын хүйтэн салхи зэрэг багагүй хүндрэлтэй учирсан ч гайхалтай зурагнууд авахуулж чадсан байна.

All 4 Paws буяны байгууллагын дарга “Оюутнууд өөрсдөө энэ санааг гаргаж, чанартай, үнэгүй мал эмнэлгийн үйлчилгээг гэрийн тэжээвэр болон гудамжны амьтдад хүргэхийг хүсэж байгаа ” гэж хэлжээ.