Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн тоглосон “Малефисент” киноны хоёрдугаар ангийг бүтээхээр болжээ. Хайр дурлалаасаа болж уйтгар гунигт автсан хар шидтэний дүрийг дахин амилуулахыг Анжелина Жоли зөвшөөрч хэдийнэ зураг авалтандаа орсон байна.

Кинонд хатан хаан Малефисент, гүнж Аврора нар хамтдаа ид шидийн орноо хамгаалахаар сонирхолтой адал явдлын эрэлд гардаг ажээ.Эцэст нь Аврора хатан хаан болж Малефисент ид шидийн орноо авардаг юм байна.

Малефисентийн эхний анги 781 сая ам.долларын ашиг олж, Америкийн кино чартыг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн юм.