Швейцарын хөгжлийн агентлаг, ХасБанк болон Монголын бэлчээр ашиглагчдын холбоо хамтран Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэх малчдын хөнгөлөлттэй зээлийн туршилтын төслийн хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг маргааш байгуулна. 

Төслийн зорилго нь бэлчээрийн нөөцийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх үүднээс бэлчээрийн даацаас хэтэрсэн малын тоог аажмаар төлөвлөгөөтэй бууруулах. 

Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мал, мах бэлтгэхийн тулд малын эрүүл мэндийн үйлчилгээгээг сайжруулахад хөхүүлэн дэмжихэд оршиж буй.

Энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 12 хувь буюу сарын 1 хувь хүүтэй байна.