Америкийн телевизийн “National Geographic” суваг “Далай тэнгисийг ширгээх нь” хэмээх төслийн хүрээнд Малайзын нийслэл Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд MH370 дугаарын нислэг үйлдэж байхдаа учир битүүлгээр алга болсон “Boeing-777” онгоцны нислэгийн хамгийн сүүлийн мөчүүдийн талаар баримтат кино бүтээсэн байна.

Уг киног бүтээгчид “Вoeing-777” нисэх онгоц нислэгийн чиглэлээсээ гарсны дараа түлш нь дууссан байж болох хувилбарыг гаргажээ.

Энэ хувилбараас үзвэл, эхлээд нисэх онгоцы баруун хөдөлгүүр зогссоны дараа хэлтийлгэхийн тулд нисгэгч онгоцыг зүүн тийш тэгшилсэн байна. Үүнээс хоёр минутын дараа зүүн хөдөлгүүр ажиллагаагүй болж “Boeing” “үхлийн эргүүлэгт” орон далайд сүрсэн байна.

Малайзын агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” нисэх онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа хянах самбарын дэлгэцнээс алга болсон билээ. Багийн 12 гишүүнийг оруулаад 227 хүн уг нисэх онгоцоор зорчиж явсан юм.

Малайзын нисэх онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж таамаглаж байсан боловч эрж хайх ажиллагааны явцад чухам хаана осолдсоныг тогтоож чадаагүй. Хэд хэдэн орны эрх баригчид санхүүжүүлж, эрж хайх ажиллагаа олон жил үргэлжилсэн ч уг нисэх онгоцыг олж чадаагүй хэвээр байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг