Малайзын Хаан Абдулла тус улсын Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдаар Дотоод хэргийн сайд асан 72 настай Мухиддин Яссин сонгожээ. Тангараг өргөх ёслол Ням гаригт орон нутгийн цагаар 10:30-т Истана Негарад болох юм байна.

Малайзын улс төрд үүсээд байгаа хямралт байдлыг эцэслэхийн тулд 8 дах ерөнхий сайдын томилгоог хойшлуулалгүй, яаралтай хийлээ гэж хааны ордны төлөөлөгч Ахмад мэдэгдсэн байна.

Одоогийн Ерөнхий Сайд Махатхир Мохамад 26 жил ерөнхий сайдын албыг хашсан бөгөөд өнгөрсөн Даваа гаригт огцрохоо гэнэт зарласан нь улс төрийн үймээнийг үүсгэсэн юм. Түүний огцрох хүсэлтийг Хаан Абдулла хүлээн авсан.

Шинэ  Ерөнхий Сайд Мухиддин Яссин Малайзын Үндэсний Фронт болон Малайзын Исламын Намтай хамтран шинэ засгийн газрыг байгуулна.