Их Британид төвтэй Малайзын эрдэмтэн Доктор Серена Ник-Зайнал нь хорт хавдрын геномыг тайлахад ахиц гаргасан тул түүний хувь нэмрийг үнэлэн Доктор Жозеф Стейнерийн "Хорт хавдрын судалгааны шагнал 2019"-ыг олгожээ.

“Хорт хавдрын судалгааны Нобелийн шагнал” гэгддэг уг шагналыг доктор Ник-Зайнал ба түүний хамтрагчид болох Кембриджийн их сургуулийн доктор Пол Каллежа, доктор Игнасио Медина нарт Швейцарын Бернийн их сургуулиас гардуулсан байна.

Доктор Ник-Зайналын хэлснээр нийгмийн мэдээллийн хуудсанд шагнал гардуулах тухай мэдээ гарч ирснээс хойш хүмүүс, тэр дундаа Малайзын иргэдээс баяр хүргэсэн мэндчилгээнүүд ар араасаа ирсээр байгаа аж.

Шагнал гардуулах ёслолд “Хорт хавдарын геномыг тайлахад түргэсгэх” гэсэн нэртэй тэдний судалгааны бүтээлийг танилцуулах илтгэл багтжээ.

Тэдний судалгааг үндэслэн хавдрын мутацыг шинэ био мэдээллийн аргыг ашиглан шинжилж үзэх боломжтой ба үүний үр дүнд зорилтот эмчилгээнд шинэ арга замуудыг турших боломжтой болж байгаа аж.

Кембриджийн их сургуулийн Анагаах ухааны генетикийн тэнхимийн ахлах судлаач доктор Ник-Зайнал хэлэхдээ, тооцооллын шинжилгээ ба туршилтын ойлголтын хүчирхэг хослол нь хавдрын геномыг илүү үр дүнтэй тайлбарлах клиник тооцооллын хэрэгсэлийг боловсруулахад тусалсан гэжээ.