Хэдхэн хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлсэн билээ. 

Нэгжлэгийн үеэр түүний гэрээс нийт 5 ачааны машин дүүрэн алт үнэт эдлэл, тансаг зэрэглэлийг бараа бүтээгдэхүүн, цаг, их хэмжээний бэлэн мөнгө байсныг хураажээ. 

Цагдаагийн ажилтны мэдүүлж буйгаар  брэндийн 284 гар цүнх, 72 аяны цүнх хураасан гэнэ. Зарим ачааны цүнх нь дүүрэн алмаз болон алт үнэт эдлэлээр дүүрсэн байсан гэв.

Нажиб Разакийн  гэргийг албаны бус эх сурвалжууд зэвсгийн наймаа хийдэг хэмээн бичсэн удаатай. Түүнээс гадна тансаг эдлэлд дурлагч гэдгээрээ алдаршсан түүний Hermes Birkin цүнх гэхэд 12-200 мянган ам долларын үнэтэй цор ганц хувь үйлдвэрлэгдсэн ажээ. Мөн уг хатагтайн зүүдэг ягаан алмааз бөгж гэхэд 23 сая долларын үнэтэй гэв.

Тус улсын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан мэдэгдэл хийхдээ “Н.Разактай холбоотой хэргийг эргэн сөхнө” гэж байсан билээ.Тиймээс ч ялагдал хүлээсэн экс Ерөнхий сайдыг эхнэртэй нь хил гаргахыг хориглосон юм.Нажиб Разакийн хувьд тэрбээр “Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна.


https://www.scmp.com