UFC 226-д Браиан Ортегатай тулах ёстой байсан Макс Холловэй тархи нь хөдөлсний улмаас тулаанд оролцох боломжгүй болжээ. Энэ талаар түүний менежмэнтийн багийнхан анхлан мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд мэдэгдсэнээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлээд түүний биеийн байдал таагүй байгаа бололтой. Энэ нь сүүлийн хэдэн хэвлэлийн хурал болон сэтгүүлчдэд өгсөн ярилцлагад нь анзаарагдахаар байсан гэнэ. Хэдийгээр шинжилгээгээр хариу нь хэвийн гэж гарсан боловч, шинж тэмдгүүд нь илэрсээр байгаа аж.

Эх сурвалж: SPS