"Макс"-аар овоглогдож хүнсний төдийгүй барилгын салбарт амжилттай яваа гэр бүлийнхэн бол Тод манлай уяач Д.Ганбаатар,  Д.Цэрэнжигмэд нар билээ. Үндэсний томоохон хөрөнгө оруулагч нар гэгддэг тэднийг монголын морин спортын түүхэнд багагүй хувь нэмэр оруулж яваа хэмээн ам сайтай байдаг.

Улсын баяр наадмынхаа 10 гаруй түрүү, 20 орчим айрагдсан "Макс" угшлын хурдан буянаараа бахархаж явдаг тэдний хурдан хүлгүүд энэ жил Булган аймгийн 80 жил, Эрдэнэтийн 40 жилийн ой, бүсийн наадамд дээгүүр хурдалж одтой наадсан юм. Тэгвэл ах дүүс энэхүү хурдан хүлгүүдийнхээ бай шагналыг бүгдийг нь өнчин хүүxдүүдэд хандивлахаар болсон тухайгаа фэйсбүүк хуудастаа бичжээ. Өмнө нь ч бас xурдан хүлгүүдийнxээ бай шагналыг орон нутагт нь үлдээж амьдралын бололцоогүй эцэг эxгүй өнчин хүүxдүүдэд хадгаламж нээж өгсөн түүx тэдэнд бий. 

Сонирхуулахад Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын “Mongolian Saturday” дуудлагатай хурдан хүлэг гурван жилийн өмнө “Breeders cup 2015” морин уралдааны ДАШТ-ий зүлэгний ойрын зайд уралдаж торгон жолоо өр­гүүлж монголчуудаа баярлуулж байсан билээ.