Манай улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой иргэд сандралдаж хүнсний зах, худалдааны төвүүдийг хоосолсон.

Энэ үеэр махны үнээ нэмсэн дэлгүүрүүдийн нэг "И Март" худалдааны төвд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр махны үнэ нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “И март” дэлгүүр нь 3 дугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-аас 1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-аас 1700 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон байна.

Улс оронд бий болсон онцгой нөхцөл байдлын үед худалдааны хууль бус арга хэрэглэн махны үнийг үндэслэлгүй нэмж, хэрэглэгчийг хохироосон үйлдэл хийсэн “И Март” дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Иргэн та 115  дугаарт залгаж энэ төрлийн мэдээллээ өгч болох аж.