МАХН, МУНН, ИЗНН хамтран  УИХ-ын сонгуульд "Та бидний эвсэл" нэрээр оролцохоор болсон. Эсвэл хуралдахад МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоогүй байна. Тэрбээр онцгой нөхцөл байдлаас шалтгаалж 14 хоногийн тусгаарлалтад байгаа юм.

Иймээс МАХН-ыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд нар “Та бидний эвсэл”-ийг баталгаажуулж гарын үсэг зурсан юм.

Тэгвэл өнөөдөр МАХН нам УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ.

Тус эвсэл өргүй иргэн, орон сууцтай иргэд, шударга төр монголын баялаг гэсэн үндсээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Мөн монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Монгол хүний дундаж цалинг Солонгосын хэмжээнд буюу таван сая төгрөг болгоно" хэмээн ярив.