МАХН-ын Бага чуулган өнөөдөр болно. Өнгөрсөн баасан гарагт тус намын дэд дарга С.Баасанхүү хэвлэлийн хурал зарлаж, МАХН-ын Бага чуулганыг энэ сарын 30-нд зохин байгуулах болсон гэдгээ зарласан. 

Энэ үеэрээ С.Ганбаатар "Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед намын бага чуулганаа зохион байгуулах гэж байна. Чуулганаар иргэдийн амьжиргаа муудсан, орлого багассан зэрэг асуудлыг хэлэлцэж эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Энэ цаг мөчөөс эхлэн манай нам үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлын төлөө ард түмний дуу хоолой болж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулна" хэмээн мэдэгдсэн юм.