С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар МАХН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан шаардлага гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийнхээ үеэр "С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөх шатанд маш том завхрал гарлаа. Энэ завхралыг 1937-1938 оны үеийн хэлмэгдэлтэй харьцуулж болохоор хүний эрх ийг зөрчиж, эрүүдэн шүүсэн байна" мгэдгийг онцоллоо.

МАХН-аас Төрийн 3 өндөрлөгт хүргүүлж буй тус шаардлагад "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөх нэрээр иргэн Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг 2 жил гаруйн хугацаанд эрүүдэн шүүж, тамлан зовоож, хүний ёсноос гадуур харьцсан жигшүүрт хэрэг үйлдэгджээ. Энэ нь МАНАН бүлэглэл, түүний гар хөл болсон хуульчид, зусардан бялдуучлагчид, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нэг үйлдэл бөгөөд үүнтэй адил төстэй хууль зөрчсөн олон зуун үйлдэл буй нь бодитой.

Иймээс та бүхэнд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. МАНАН дэглэмийн дуулгавартай гар, хөл болж улс төрийн захиалгаар хууль завхруулж, хэлмэгдүүлэлт явуулсан Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Д.Дорлигжав, Г.Эрдэнэбат, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Б.Хурц нарыг хуулийн хариуцлага татаж, тэдний даалгавраар эрүү шүүлт тулгаж, олон арван бизнес эрхлэгчдийг дарамталж, бизнесийг нь булаан авсан, тэднийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн, хорьж, айлган сүрдүүлж, эрүүдэн шүүсэн хууль зөрчих явдлыг хэвийн зүйл болгосон шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, АТГ болон цагдаагийн байгууллагын ажилтнуудыг албан үүрэгт ажлаас нь нэн даруй түтгэлзүүлж, хэргийг мөрдөн шалгах албыг сэргээн байгуулж, шалгаж, шийдвэрлэхийг шаардаж байна.

2. Прокурор, АТГ, Тагнуулын байгууллага иргэдийг хэрэг хүлээлгэхээр хүний ёсноос гадуур хорьж, дарамтлах, айлган сүрдүүлэх, эрүүгийн хүнд гэмт хэрэгтнээр дарамтлуулах, зодох зэргээр хүчирхийлсэн жигшүүрт үйлдлийг зөвхөн УИХ-ын гишүүд, сэтгүүлч нарт үзүүлж, ард түмнээсээ нууц буй нь хууль зөрчсөн ноцтой асуудал гэж үзэж байна. 

Иймд хүний эрхийг ноцтой зөрчиж, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүж, тамлаж буй бичлэгийг телевизээр гарагж, эрүүдэн шүүх, хүний эрхийг зөрчих явдыг бүр мөсөн зогсоохыг шаардаж байна. 

Мөрдөх ажлыг хяналтад оруулж, ил тод болгохыг мөн шаардаж байна.

3. Хүний эрхийн үндэсний комисс Монгол хүний эрхийг хамгаалж, яргалал, эрүүдэн шүүлтийг зогсоох чадваргүй, нөгөө талаас хууль эрхзүйн орчин бүрдээгүй буй нь монгол хүний эрх нийтлэг, зөрчигдөж, хууль хяналтын байгууллага дураараа авирлаж, иргэдийг үндэслэллгүйгээр хорих, эрүүдэн шүүх, шорон дамжуулан дарамтах боломжийг олгож байна.

ХЭҮК-ийн хуулийг шинэчлэн ард түмнээрээ хэлэлцэн батлах, ХЭҮК-ийн зөвлөмжийг үндэслэн хуулийн ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болгон шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна" гэжээ.

Мэдээллийг дүрс бичлэгээр бүрэн эхээр нь хүргэж байна.