Макаогийн засаг захиргаа ирэх Пүрэв гаригаас эхлэн хувийн хэвлийн бизнесийн үйл ажиллагааг сэргээхийг зөвшөөрлөө. Мөн төрийн албаны үйл ажиллагаа энэ долоо хоногт сэргэнэ гэж тус хотын Эдийн засаг, Санхүүгийн нарийн бчигийн дарга Лэй Вай Нонг мэдэгдлээ.

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг болох Макаод коронавирусийн улмаас тогтсон 15 хоногийн онцгой дэглэм, хөл хорио ийнхүү дуусгавар болж, казинонууд эргэн онгойж байна.

Хөл хориог дахин сунгахгүй боловч баар, караоке, цэнгээний газрууд хаалттай хэвээр байна гэж тус хотын удирдлагууд мэдэгдэв. Казинод орохын тулд амны хаалт өмссөн байх, биеийн халуунаа хэмжүүлэх шаардлагатай мөн эх газрын Хятадаас ирж байгаа ажиллагсад Зухайд байрлах тусгайлсан газарт 14 хоног эрүүл мэндийн хяналтан дор байж, халдварт өвчингүй гэдгийг баталгаажуулах ёстой аж.

Макаод шинэ коронавирус Covid19-н  нийт 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2-р сарын 4-нөөс хойш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй юм.