БНХАУ-ын засаг захиргааны тусгай хоёр бүсийн нэг Макао байнгын оршин суугч нартаа зориулан 3000 патакатай карт олгохоор болсон талаар Эдийн засаг, санхүүгийн хорооны нарийн бичгийн дарга Лэй Вай Нон мэдэгдлээ. Үүнд 274.9 сая долларыг зарцуулах бөгөөд эдийн засгаа хямралд өртүүлэхгүй байх арга аж.

Энэхүү мөнгийг бэлнээр бус картаар олгож байгаа нь коронавирусийн улмаас буурсан худалдан авалтыг дэмжих зорилготой юм. Тус картыг иргэд сарын дотор хэрэглэж дуусах ёстой юм.

Мөн казино төвүүд амны хаалтны огцом хэрэглээг хангахын тулд үйлдвэр байгуулахаа мэдэгджээ. 


Эх сурвалж: https://www.scmp.com/