1. ҮНЭ ӨРТӨГ. МAC урт хугацаандаа илүү үнэ хямд тусдаг. Өмчлөлийн бодит үнэ цэнэ нь зөвхөн худалдан авалтын өртөг дээр тулгуурласан биш үлдэгдэл өртөг ба зарж борлуулсаны дараах тооцооллоор тооцоологдох ёстой. Windows хэрэглэгчид эхний үед хямдаар худалдан авдаг боловч 3 жил хэрэглэсэн компьютер ямар ч үнэ цэнэгүй болдог, харин МAC-ын хувьд илүү үнэ цэнэд хүрсэн байдаг.


2. ХЭРЭГЛЭЭ. МAC-ийг сонгоход илүү хялбар байдаг. PC сонгоход маш олон сонголт бас үзүүлэлтийг харьцуулах хэрэгтэй болдог. Хамгийн сайныг нь авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй, харин МAC сонгоход илүү хялбар байдаг. Учир нь Apple компани хэрэглэгчдийн ажлын арга барил, хүсэл сонирхолд нийцсэн хурд хүч чадалтай компьютерүүдийг санал болгодог.


3.ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ буюу "TIME Machine" ба "ICloud". Хүмүүс компьютер дээрх мэдээллээ "hard drive" дээрээ ихэвчлэн нөөцөлдөггүй, тэгвэл MAC-ийн хувьд зөвхөн "Time machine" -г hard-тайгаа холбоод асаахад "backup" мэдээллийг хадгалахаас гадна устгасан мэдээллээ дахин сэргээх боломжтой. Мөн iCloud-ын тусламжтайгаар та Iphone, Ipad зэрэг бусад төхөөрөмжтэйгөө холбогдох боломжтой.


4. АСУУДАЛ ГАРАХАД БУЦАХ ЭЗЭНТЭЙ. Windows үйлдэлийн системтэй комьпютерийг Dell, Sony, HP гэх мэт олон үйлдвэрлэгч нар үйлдвэрлэдэг. Дараа нь хоёрдогч тал гуравдагч тал драйверууд болон бусад хэрэгслүүдийг хийдэг. Асуудал гарсан үед бусад руугаа чихдэг. MAC дээр гарсан асуудал нь зөвхөн Apple-тай холбоотой байдаг. 


5. ҮЙЛДЛИЙН СИСТЕМ. Apple-ийн IOS үйлдлийн систем нь программын шинэчлэлийг амархан хийдэг бол Windows одоо болтол төвөгтэй хэвээрээ л байна. Мөн МAC-ийн хэрэглэгчид Windows-ийг бодвол илүү бага вирусны халдлагад өртдөг. Ерөнхийдөө программ хангамжийн хувьд МAC хэрэглэхэд ойлгомжтой байдаг бол Microsoft нь энгийн хэрэглэгчдэд хэрэглэх шаардлагагүй олон функц тохиргоотой байдаг. 


6. ЗАГВАР ХИЙЦ. Microsoft нь компьютертэй ажиллах дуртай хүмүүст зориулагдсан бол Apple нь зөвхөн ажлаа хийж дуусгахыг хүсдэг хүмүүст зориулагдсан байдаг. Microsoft нь компьютерийн мэдлэг шаарддаг бөгөөд Аpplе хэрэглэгчдийн хувьд заавал суут ухаантан байх хэрэггүй. Учир нь APPLE-ийн бүтээгдэхүүнүүд "user experience"-г хамгийн сайн тооцож үйлдвэрлэсэн байдаг. Хэдийгээр PC-ийн өөр өөр загварууд байдаг ч, MAC-ийн хэв маяг, дэгжин, энгийн "мэдрэмж" нь дахин давтагдашгүй.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall