“М СИ ЭС’ ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК-ийн түгээлтийн тээврийн хэрэгсэлд MNS 5014:2009 стандартын /Бүх жин нь 3.5тн-с бага тохиолдолд 35%-аас хэтрэхгүй байх/ дагуу утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийсэн байна. 

Шалгалтаар “М СИ ЭС ХХК”-ийн түгээлтийн 76 тээврийн хэрэгслээс долоон тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, 69 тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй байна. 

“Тэнгэрийн хишиг” ХХК -ийн түгээлтийн долоон тээврийн хэрэгслээс нэг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангасан, зургаан тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байгаа нь хэмжилтийн дүнгээс тогтоогджээ. Тус аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн 7.4-н 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн байна.