БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-д удахгүй болох Луут завины баярын үеэр 100 сая гаруй иргэн аялах төлөвтэй байна гэж тус улсын цахим аялал жуулчлалын “Ctrip” агентлаг мэдээлжээ. 


Ctrip” агентлагийн мэдээлснээр, ирэх зургадугаар сарын 7-9-нд болох баярын үеэр Хятад иргэд дэлхийн 92 орны 800 орчим газар руу аялахаар захиалгаа өгөөд байгаа ажээ. Өнгөрсөн онд Луут завины баярын үеэр Хятадын 89 сая гаруй иргэн аялж, аялах хугацаандаа 36.2 тэрбум юань зарцуулсан гэж Хятадын Аялал жуулчлалын академиэс мэдээлсэн байна.


Луут завины баяр нь аялал жуулчлалын оргил үе биш хэдий ч энэ онд дотоодын аяллын тийзийн үнэ буурч, тээврийн болон визийн бодлогыг илүү хөнгөвчилсөнтэй холбоотойгоор аялагчдын тоо нэмэгджээ. 



Хятад иргэдийн аялах дуртай орнуудад Япон, Тайланд, ОХУ, Вьетнам, Итали, Индонез багтдаг бол эх орноороо аялах дуртай хүмүүсийн хувьд Санья, Шанхай, Гуанжоу, Сямэн, Чэнду хотыг хамгийн их зорьдог байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг