УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар мэдээлэл хийж УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардан албан бичиг хүргүүлсэн билээ. Тэдний шаардлагын хугацаа маргааш дуусах бөгөөд биелүүлэхгүй бол 11:00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.  Жагсаалд МАНАН-г эсэргүүцэж буй эх оронч иргэд, нам эвсэл, хөдөлгөөнийнхөн тайван оролцохыг уриалсан.Тэгвэл тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа ийнхүү бичжээ.

Энэ ямар нэгэн алдартай дуучны тоглолт, баярын парад биш. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг-ийн авлигын мэдээлэл тархсаны дараагаар нийт 1,5 сая иргэд нэгдэж (нийт хүн амын 3%) түүнийг огцрохыг шаардаж жагссан. Сөүл хотод болсон тус жагсаалд ойролцоогоор 25,000 гаруй цагдаа нар ажилласан бөгөөд нэг ч хүчирхийллийн үйлдэл гараагүй юм. Жагсагчид жагсаалын дараагаар талбайгаа цэвэрлэсэн. Янз бүрийн хүмүүс байсан. Фермерчид, сэхээтнүүд, буддистууд, оюутнууд хүртэл хамтдаа жагссан. Өмнөх жагсаалуудаас илүү их эмэгтэйчүүд оролцсон жагсаал болсон. Учир нь БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө хангалттай сайн ажиллаагүй юм.Иргэд жагсаалын ихэнх хугацаанд эрч хүчтэй, нөхөрсөг байсан. Тэдний зорилго чухал хэдий ч амьд хөгжим, маск, лаа зэрэг нь жагсаалын уур амьсгалыг гэрэлтүүлж байсан. Бид жагсах эрхээ эдэлж, үнэт зүйл үзэл бодлынхоо төлөө нэгдэх соёлд суралцах хэрэгтэй. Монгол хүн бүрт үзүүлэе!