Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай уулзлаа. 

Тэрээр "Хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоход чиглэж ажиллах, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд дотор анх удаа хоёр салбар шинээр орж ирж байгаа мэдээлэл технологи болон бүтээлч эдийн засгийг дэмжих зорилгоор хамтарч ажиллахыг хүслээ. 

Мөн “Би соёлын салбарыг эдийн засагжуулахыг зорьж байгаа учраас Ч.Номинг сайдаар томилсон. "The HU" хамтлаг шиг олон хамтлаг дэлхийд гараасай. Тэр нь эргээд эдийн засгийн төлбөрийн тэнцэтгэлээр харагддаг байгаасаа гэж хүсэж байгаа. Тийм учраас хувийн хэвшилд ажиллаж байсан залуусыг урьж ажиллуулж байгаа.

Нийт импортын 83 хувь урд хөршөөс хамааралтай байна. Бид хүнсний бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох бүрэн боломжтой боловч зөвхөн дотроо сэтгээд байна. Цар тахлын үед хамгийн эрсдэлтэй байгаа салбаруудын нэг бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын хувьд дөрвөн том улсын дунд байгаа учраас бид агаарын тээврээ либералчлах хэрэгтэй. Ганцхан “МИАТ” гэдэг компанийг бодох уу, Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг бодох уу гэдэг асуудал. Бид цахим визний асуудлыг шийдсэнээр жуулчид цахимаар виз захиалж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. 

Эдийн засаг өрсөлдөх чадвартай болохын тулд шинжлэх ухаан, технологийн хөгжилгүйгээр явах боломжгүй. Тийм учраас Старт-ап компаниудаа дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх, шаардлагатай тохиолдлолд Хөгжлийн банкны нэн хөнгөлттэй зээлийг санал болгох, Засгийн газар батлан даалт гаргаад Бонд босгох гэх зэргээр дэмжиж ажиллаж болно. 

Манай Засгийн газар өмнөх бүх Засгийн газрын хамгийн сайн бодогын залгамж халаа байх болно" хэмээлээ. Мөн төрийн үйлчилгээг бүтэн цахимжуулж, цахим үндэстэн болох тал дээр ажиллана гэв.