МАН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Үндэсний аудитын ерөнхий газар хүргүүллээ.

МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ:

Бид монгол уламжлалаа бодолцож морин цагт мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж байна. Сурталчилгаа болох учраас мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед товхимол, гарын авлага байдлаар нээлттэй болно.

Дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр дундаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөр зонхилж байгаа. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо руу орох, засаглалын шинэчлэл хийх гэх мэт зүйл дээр үндэслэсэн мөрийн хөтөлбөрөө хуулийн дагуу Аудитын ерөнхий газарт өргөн барьж байна. Сонгуулийн сурталчилгаа нээгдэх үед товхимол маягаар олон нийтэд хүрнэ.

2016-2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт тодорхой үр дүнтэй байна гэж үзэж байна. Мөрийн хөтөлбөрийг статистик байдлаар 85.3 хувьтай байна гэж дүгнэсэн.