Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар яг одоо ОБЕГ-т ажиллаж байна. ОБЕГ-ын дарга, Улсын онцгой коммисын Шуурхай штабын дарга нар өвөлжилт, коронавирусийн халдвар зэрэг цаг үеийн асуудалтай холбоотой хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Бид дайнтай үед ажиллаж амьдарч байна гэж ойлгож болно. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаа 2 сая гаруй хүн энэ цар тахлын улмаас нас бараад байна. Энэ дайнд ялалт байгуулах эсэх нь Онцгой байдлын бие бүрэлдэхүүнээс ихээхэн хамаарна.

Өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийх ёстойг хэлэх гэж би энд ирсэн. Онцгой байдлан алба цас, зуд, гамшигт сайн ажилладаг. Гэхдээ өвөлжилт хүндэрнэ гэдэг нэг асуудал. Цар тахал бол цогц асуудал гэдэгт алдаа гаргасан. Иймд бидний шийдэл цогц байх ёстой. Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, нийслэл хоорондоо уялдаа холбоо тааруу ажиллаж ирсэн. Олон зүйл дээр иргэдтэйгээ хамтарч ажиллах боломжтой байсныг ашиглаж чадаагүй. Тиймээс ажлынхаа арга барил, хандлагад томоохон өөрчлөлт гаргаж, удирдлагын арга барил, менежментээ өөрчлөх зайлшгүй шаардлага байна" хэмээлээ.