Тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton  өмнө нь хэд хэдэн ер бусын бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасны дотор хөзөр, дээс зэргүүд байсан. 

Харин энэ удаад татвараас өмнө 2,210 долларын үнэтэй мэргэжлийн ширээний теннисний цохиур, LV брэндийн бүрээсэн уут, бөмбөгний хамт худалдаанд гаргаж байгаа аж. 

Тус сет нь аялалд тохиромжтой ба мод болон жинхэнэ арьсан материалаар хийсэн гэдгээрээ онцлогтой. Хэрвээ та  "Louis Vuitton"-ийн гэр ахуйн бүтээгдэхүүний цуглуулгаа нэмэгдүүлэхийг хүсвэл хөзөр, цүнхийг 485 доллараар, “Camille GM хайрцаг”-ийг 630 доллараар тус тус худалдан авах боломжтой аж.


Эх сурвалж: nextshark.com