Дээд зэрэглэлийн брэндүүд коронавирусийн эсрэг томоохон алхам  хийж эхэллээ. Тухайлбал Францын Saint Laurent, Balenciaga коронавирусийн хямралын үеэр амны хаалтын хомсдлыг бууруулах үүднээс үйлдвэрлэхээ шийдсэн гэдгээ мэдэгдлээ. 

Учир нь коронавирусийн эсрэг хамгаалах хэрэгслийн хомсдол Франц даяар эмч, цагдаа нарыг бухимдуулж буй. Үүнээс болж зарим нь ажлаа хийхгүй хэмээн гомдоллосон байна.

Италийн Gucci, ч мөн коронавирусээс хамгаалах хэрэгсэл үйлдвэрлэхээ мэдэгдэв.

Мөн үйлдвэрлэхээс гадна Saint Laurent, Balenciaga брэнд 3 сая ширхэг амны хаалтыг Хятадаас худалдан авч Францын эрүүл мэндийн салбарын ажилтнуудад өгөхөөр төлөвлөжээ. Gucci брэнд ч мөн 1,1 сая амны хаалтыг Итали улсад хандивлахаар болсон байна.

Харин Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “L'Oreal” компани сүрчигний үйлдвэртээ гар ариутгагч үйлдвэрлэхээ мэдэгдээд байгаа юм



Эх сурвалж: Reuters