Англиас  эхлэлтэй  хувирсан  ковид19  вирус европын  зарим  орнуудаар  тархаж, олон  орнууд хилээ хаалаа.

Энэхүү  хувирсан  вирус нь коронавирусээс халдаах чадвараараа 70 хувь илүү байгаа аж.

Лондонд сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүмүүсийн  60 хувиас илүү хувь нь энэхүү мутацилагдаж өөрчлөгдсөн корона вирусийн халдвар авчээ.

Иймээс Герман, Ирланд, Швед, Дани, Финланд, ОХУ зэрэг европын 20 гаруй улс орнууд  21-ний өдрөөс эхлэн Англиас ирэх онгоцыг буулгахыг  хориглосон юм.

Мөн уг шалтгаанаар Их Британитай агаарын харилцаагаа даруй зогсоохыгДели тойргийн сайд Арвинд Кежривал Засгийн газартаа уриалжээ.