Лондонгийн Монголчууд харьцангуй олноор суурьшдаг  South Kensington дүүргийн  John Keys Resource Centre-д Монгол төв нээгдлээ.

Энэ төвд Монголчууд цуглаж, үр хүүхдээ хооронд нь танилцуулах, тоглуулах, эх соёл хэлээ хадгалан үлдэх боломж нөхцлийг хангах зорилготой ажээ. Лондонд олон жил суурьшин амьдарсан Монголчууд сэтгэл нэгдэн тус төвийг байгуулсанаараа онцлог юм. Нээлтэнд Элчин Сайдын яамыг төлөөлж зөвлөх Л.Отгонбаяр оролцон элчингийн гадаа тусгаар тогтносон улсын илэрхийлэл болж цөөнгүй жил намирсан тугийг дурсгал болгон гардуулав

Энэхүү төвтэй Монгол Зураачдын бүлэг, Монголчуудын Холбоо, Оюутны Холбоо, Тоо цээжээр бодох аргад суралцах Soroban сургалт,  Өөрийгөө хөгжүүлэх сургалт, Ёогийн сургалтын төлөөлөгчид хамтран ажиллахаа илэрхийлжээ.