Эдийн засагч Л.Наранбаатарыг хоёр эвслээс буюу “Зөв хүн электорат”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн гэх үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвших эрхийг нь хүчингүй болгосон билээ. 

Тэрбээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвших хүсэлт өгөөгүй байхад нэрийг нь оруулсан үзэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх хурал нь удаа дараа хойшилсон юм. Тэгвэл өнөөдөр Улсын дээд шүүх Л.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд нэр дэвших эрхийг нь олгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Улсын дээд шүүхийн уг шийдвэр гарсантай холбоотойгоор "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс дараах шаардлагыгхүргүүлсэн байна.

Үүнд Л.Наранбаатарыг Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын Сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр нэн даруй бүртгэн нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг шаардаж байна гэжээ. Мөн түүний нэрийг шүүхийн шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуулийн саналын хуудаст бичиж, сонгуулийн саналын хуудсыг дахин хэвлэхийг шаардсан байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар хууль ёсоор нэр дэвших эрх бүхий этгээдийн нэрийг саналын хуудаст заавал оруулдаг. Хэрэв нэрийг нь оруулаагүй тохиолдолд саналын хуудсаар санал өгөх, авахыг хориглосон бөгөөд хууль бус тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг СЕХ-ноос  "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвсэл онцлон санууллаа.

Хэрэв дээрх шаардлагыг өнөөдрийн дотор биелүүлэхгүй бол тус эвсэл улс төрийн тэмцэл өрнүүлэхээ албан бичигт дурдсан байна. 

Л.Наранбаатар энэ тухайгаа "Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвсэлээс Сонгуулийн Ерөнхий Хороонд дараах шаардлагыг хүргүүлж, саналын хуудаст миний нэрийг оруулан дахин хэвлэхийг шаардлаа. Хугацаа байсаар байна" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

"Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвсэл СЕХ-нд шаардлага хүргүүлж буй бичлэг үзэх: