Эдийн засагч Л.Наранбаатар сарын өмнө ЕТГ-ын дарга асан З.Энхболд болон “Страто” компанийн талаар баримт дэлгэж, мэдээлэл хийсэн билээ. Гэсэн хэдий ч хууль хүчний байгууллагууд түүний гомдлыг үл хайхарч байна гээд дахин хэд хэдэн баримт дэлгэлээ.

Эдийн засагч Л.Наранбаатар:

З.Энхболд гэдэг хүн үнэхээр "мангас" болчихжээ. Түүнээс хууль хүчнийхэн айгаад хөдлөхгүй байна. Өнөөдөр түүнтэй холбоотой мэдээлэл сонинд гарчээ. 

З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой бизнес хийдэг хамаарал бүхий этгээд, Эрдэнэс таван толгойн хамгийн өндөр чанартай нүүрсийг угааж, зарим тохиолдолд түүхийгээр нь зараад байгаа "Страто" компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал А.Баттүшиг нь 2016 оны сонгуульд З.Энхболдын сонгуулийн менежерээр ажиллаж байсан баримт гарч ирлээ.

Энэ бол "Страто" компанитай З.Энхболд хамаарал бүхий гэдгийг батлас бас нэгэн нотлох баримт.

Үүнийг би бас АТГ, ТЕГ-т өгч шалгуулна.

АТГ-т шалгуулах гэхээр "З.Энхболд "Страто" компанид хувьцаа эзэмшдэггүй" гээд ам хаадаг. Гэтэл ямар тэнэг хүн өөрийнхөө хувьцаагаа ил тод бичээд сууж байх билээ. Гэтэл АТГ нарийвчилж шалгахгүй байна.

Бас нэг баримт. "Страто" компаниас З.Энхболдын төрсөн дүү, эхнэр нь цалин авч байна. Хувь хүний нууц учраас би цалинг нь хэлэхгүй. "Страто" компанийн ажилтан надад мэдээлэл өгсөн. Шалгах үүрэг АТГ, прокурорт бий.

З.Энхболд Монгол Улсын иргэн бүр жил болгон 100 ам доллар хүртэх ашгийг өөрийн эрх мэдлээ ашиглаж хуулиар хаасан. Энэхүү шийдвэрийнх нь дараа хоёр сарын дараа байгуулагдсан компани ЭТТ компанийн нүүрсийг угаагаад сууж байна.Тэр орлогоос нь цалинжиж байгаа баримт ингээд ил боллоо.

Бас нэг хамаарал бүхий этгээд буюу Өвөрхангай аймаг дахь З.Энхболдын төлөөлөгч Ж.Даваасүрэн гэж хүн бий. Энэ хүн Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байх үед Арвай милк гэдэг компаниар ЖДҮХС-ийн 900 сая төгрөгийн зээл авсан. Ж.Даваасүрэн бол түүний ЖДҮ-ийн зээл авсан халхавч. Ургийн овог нэгтэй. Үүнийг шалгах ёстой. Жинхэнэ ЖДҮ-ийн зээлийг авдаг, загалмайлсан нь эцэг нь З.Энхболд юм биш үү. Бас л зээлээ төлөөгүй.

Яагаад онцолж яриад байна гэвэл энэ компани маш хямд үнээр гэрээ хийсэн. Чанарын мэдээлэл нь бас зөрүүтэй. Уг угааж баяжуулж байгаа эсэх нь эргэлзээтэй. Байшин барьчихаад цаана нь нүүрсийг нь аваад түүхийгээр нь зарж байгаа юм биш биз_

ЭТТ компанид баяжуулах үйлдвэр баригдахгүй байх нь мэдээж "Страто" компанид ашигтай. З.Энхболдыг шалгахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Хууль хүчний байгууллагууд яагаад З.Энхболдоос айгаад байгаа юм бэ гэж асуумаао байна.