Эдийн засагч Л.Наранбаатар МАН-ын гишүүн боллоо. 

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам” хэмээн мэдэгджээ. 

Тэрбээр өмнө нь АН-ын гишүүн байсан юм. Л.Наранбаатар намын дарга З.Энхболд руу эдийн засгийн чуулганы үеэр оймс шидэж, намаасаа хөөгдөн, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан удаатай.  Харин энэ удаа тэрбээр намын дарга руугаа оймс нүүлгэхгүй бололтой.  “Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ” гэх мэтээр жиргэжээ.