"Эрдэнэс таван толгой" компанийн 1072 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн зах зээлд гаргах талаар санаа санаачилгыг УУХҮС Д.Сумъяабазар гаргаад байгаа билээ. Иргэд ч энэ тал дээр өөдрөг хүлээлттэй байсан бөгөөд ирэх 8 дугаас сараас өмнө арилжиж эхлэх талаар ч дуулгаад авсан юм. Тэгвэл энэ санал санаачилга талаар болох нь ээ. Учир нь өчигдөр ерөнхийлөгч Х.Баттулга  "Эрдэнэс Тавантолгойн захирлуудыг хүлээн авч уулзан иргэдийн хувьцааг бирж дээр арилжаалахгүй, хөдөлдөггүй, зөвхөн ноогдол ашиг авдаг хэлбэрээр байхыг сануулжээ. Энэ нь ЭТТ-г хаалттай хувьцаат компанийн одоогийн хэлбэрээр нь авч яваа гэсэн үг юм. 

Уг асуудал дээр уул уурхайн эксперт Л.Наранбаатар байр илэрхийлсэн байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хэлснээр бүх ашгаа ноогдол ашгаар тараавал 1072 хувьцаанд 32,946 төгрөг очно. 2017 он бол коксжих нүүрсний үнэ өндөр, 5 жилдээ нэг удаа тохиох "азын цонх" үе. Сүүлийн 10 жилд коксжих нүүрсний үнэ 200 ам доллароос 4 удаа л давсан байдаг юм. Ийм аз дараагийн 10 жилд энэнээс ч цөөн тохиож магадгүй....1072 хувьцаа эзэмшигч би бээр ЭТТ-ээс Ерөнхийлөгчийн хэлснээр 100% ноогдол ашиг авлаа гэхэд 30 жилийн дараа 1 сая төгрөгийн орлого олох нь байна. Бурхан биднийг ивээж азын цонх үе 30 жил тасралтгүй үргэлжилсэн тохиолдолд шүү" хэмээн бичсэн байна.

"Эрдэнэс Таван Толгой" компанийг нэрлэсэн үнээр нь гаргахад хамгийн багадаа 10 их наяд төгрөг болно гэсэн тооцоо бий. Энэ нь Хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээг 5 дахин өсгөх дүн юм.