Эдийн засагч Л.Наранбаатар түр саатуулагдаад өчигдөр суллагдаад буй. Тэгвэл түүнд 884 сая төгрөгөөр залилуулсан гэх иргэн М.Ариунтулга мэдэгдэл хийсэн билээ. Тэрбээр "Л.Наранбаатар хэмээх хамгийн увайгүй луйварчин эх орон, ард түмэн гэсэн нэрэн доор нуугдаж байна" хэмээн мэдэгдэж зарим баримтуудыг дэлгэсэн.

Харин уг асуудал дээр Л.Наранбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Сүүлийн хэдэн өдрүүд миний хувьд маш хүнд өнгөрлөө. Шүүх дээр шударга бусын хонгилоор ороод гарч ирлээ. Прокурорын 5 жил намайг яллах шийдвэрийг сонсоод Монгол Улсын шүүх, хэргийг шүүн таслах ажиллагаа завхралд орсон гэдгийг тултлаа ойлголоо. Уг нь би эцсийн мөч хүртэл шүүхэд итгэж байсан юм. Хэрвээ би тэр жил эдийн засгийн алуурчин З.Энхболд руу оймс шидээгүй бол, Страто компанийн булхайг илрүүлж олон нийтэд ил болгоогүй бол, 1072 хувьцааны төлөө тэмцээгүй бол энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байсан юм. М.Ариунтулга зориуд мушгин гуйвуулсан мэдээлэл цацаж байна" гэсэн юм.

Бичлэгийг үзэх: