Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авч байгаа асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн хугацаанд нийт 82 удаагийн тусгай нислэг үйлдсэн. Авто болон агаарын замын боомтоор 22973 монгол иргэнийг эх оронд нь авчирсан. Үүнээс нислэгээр 16483 иргэн, авто замаар 6535 иргэн ирсэн. 

БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан 30 иргэнийг Улсын онцгой комиссын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр Эрээн-Замын-Үүд боомтоор эх оронд нь авчирлаа.

Мөн Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр өчигдөр буюу 9 дүгээр сарын 29-нд Сөүл хот руу зөвхөн гадаад удсын иргэдийг авчрах тусгай үүргийн нислэг үйлдсэн. Тус нислэгээр 15 улсын 216 иргэн Монгол Улсад ирээд байна. Энэ талаар олон нийтийн зүгээс ташаа ойлголтууд гарч байна. Тэдгээр иргэн нь Монгол Улсад байнга оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бөгөөд монгол иргэдийг байрлуулдгаас өөр буудлуудад буюу Ramada болон Novotel зочид буудалд тусгай үнээр байрлуулан тусгаарласан" хэмээлээ.