Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 2-нд нийт 730 иргэнээ татаж авна. Үүнийг задалж үзвэл:

4 дүгээр сарын 30. Сөүл Улаанбаатар транзит нислэгээр нийт 7 улсаас 273 зорчигч ирнэ.

5 дугаар сарын 1-нд Сөүл Улаанбаатарын нислэгээр нийт 271 зорчигч ирнэ

5 дугаар сарын 2-нд Франкфурт Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.


Зорчигчийн тоо зөрүүтэй байгаа нь 0-3 насны нялх хүүхэдтэй эцэг эхчүүдээ хүүхдээ өвөр дээрээ суулгаж авч явдагтай холбоотой. Бид аль болох орон оронгүй болж байгаа иргэдээ хамруулж байна.

Тухайлбал маргаашийн нислэгээр ирэх иргэдийн ихэнх нь эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан болон асран хамгаалагчтай, бага насны хүүхэдтэй гэр бүл зэрэг дандаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ багтаасан. Бусад нислэгүүдэд ч мөн дандаа үүн шиг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд багтсан гэдийг хэлье.

86 настай хавдартай иргэнийг авч байгаа гэдгийг хэлмээр байна.Үүнээс болж ямар хүнийг үлдээгээд ямар хүнийг нислэгт багтаагаад байна вэ гэсэн яриа гарсан. Үүн дээр тайлбар хийе.

АНУ, Австрали зэрэг орноос 300 гаруй иргэн ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэднээс эмнэлгийн хяналтад байдаг иргэд, жирэмсэн эх, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэргийг багтаасан. Эдгээр шалгуурыг хангасан 1174 иргэн байснаас дахин ангилж иргэнийг эх орондоо авчирах ажлыг шуурхай алба гүйцэтгэж байна.

Сонголт хийхэд маш хэцүү байсан. Жишээ нь эрүүл мэндийн шалтгаантай маш олон иргэний бичиг баримтыг шүүж, хуурамчийг нь илрүүлсэн. Хэдийгээр жирэмсэн, өндөр настан байсан ч гэсэн шалгуур тавихаас аргагүй болсон.

Нислэг үйлдэхдээ холбоотой хүндрэл үүсэж байна. Тухайлбал транзит нислэгийн хугацаа 24 цагаас хойш байх зэрэг шалгуур заасан. Гаднаас ирсэн иргэдээс коронавирус илрээд байгаа учраас зөвхөн урт хугацааны визтэй иргэд эндээс явж байна. 

Үүн дээр хэн нэгэн албан тушаалтны заавраар иргэдийг нислэгт багтааж асуудлыг шийдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.