Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гадаадад байгаа иргэдээ татаж авах дараагийн нислэгүүдийг товлолоо.

Шийдвэрийн талаар Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өндөржүүлсэн байдлын хугацааг долдугаар сарын дунд хүртэл үргэлжлүүлэх чигтэй байна. Албан ёсны шийдвэр гараагүй. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Хилийн чандаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна. Иймд

  1. Долдугаар сарын 02-нд БНСУ-д байгаа иргэдийг татаж авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг
  2. Долдугаар сарын 04-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг
  3. Долдугаар сарын 07-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг
  4. Долдугаар сарын 09-нд Турк улсын Истанбул хот руу нислэг үйлдэж, Турк болон европт байгаа иргэдээ татаж авах нислэг
  5. Долдугаар сарын 15-нд Сөүл рүү транзит нислэг үйлдэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын эхний хагаст тусгай үүргийн 5 нислэг үйлдэхээр боллоо.

БНХАУ-д нутаг буцах хүсэлтэй 164 монгол иргэн байгаа. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар болсон" хэмээн мэдээллээ.