Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 11 дүгээр сард гадаадаас иргэдээ татаж авах тусгай үүргийн нислэгүүдийн хуваарийг баталжээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэнэ. Үүнээс 6 нь БНСУ руу, нэг удаагийн нислэгийг Европын чиглэлд байгаа иргэдээ татан авахаар Франкфурт руу, Япон руу виз нь гарсан иргэдээ хүргэж өгөх зорилгоор Токио хот руу 2 удаа, Казакстан руу нэг нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан. 

Өнөөдрийн байдлаар нийт 98 удаагийн тусгай нислэг үйлдэж, 19519 иргэнээ эх оронд нь авчирлаа" хэмээлээ.