NY times сонинд өгсөн ярилцлагандаа жүжигчин Линдси Лохан MTV тэй хамтран реалити шоу хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа хуваалцжээ. Энэ шоу нь Линдсигийн клубуудын эргэн тойронд болж байгаа үйл явдалууд байх юм байна.

“Миний  бизнесийн талын амьдралыг хүмүүс мэдэхгүй,  би Америкт байхгүй байгаа учраас хэн ч энэ талаар мэдэхгүй нь надад таалагдаж байгаа”. “Яагаад гэвэл би аливаа зүйлийн үр дүнд нь илүү анхаарах болсон. Фенүүд маань өмнө нь сонин хэвлэлээр тархсан элдэв цуу, хов живнээс хүлээж авсан тэр дүр төрх биш миний өөр талыг олж харахыг хүсч байна. Би бол энгийн, сайн хүн надад ямар нэгэн муу санаа байхгүй, миний өнгөрсөн амьдрал өнгөрсөн үедээ үлдэх ёстой” хэмээн 31 настай жүжигчин бүсгүй ярилцлагын үеэр хэлжээ.