23 жилийн өмнө хүйс солиулах мэс засал хийлгэсэн Английн иргэн Лиана бусдад хүйсээ солиулахыг яарахгүй байхыг сануулжээ. Яагаад гэдгийг доороос уншина уу.


Тэрээр “Би хэзээ ч эмэгтэй хүн болж чадахгүй. Би эрэгтэй хүний биед төрсөн, биологийн хувьд эрэгтэй гэсэн чин үнэнийг хүлээн зөвшөөрөхийн тулд надад их хугацаа орсон. Миний биеийн аль хэсгийг тайрсан, ямар гармон залгиснаас үл хамааран үнэн бол үнэнээрээ л  үлдэнэ” гэжээ.

Мөн “Залуу хүмүүсийн хувьд хүйсээ солиулах нь трэнд болоод байгаа одоо цаг үед би тэдэнд эрэгтэй хүн хэзээ ч жинхэнэ эмэгтэй болж чадахгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэдэнд боломжгүй мөрөөдлийг итгүүлж байгааг хараад үнэнийг дэлгэхийг хүссэн учраас илэн далангуй ярья” хэмээн Лиана хэлжээ.

Тэр бол трансжендер эмэгтэй ба 34 настайдаа хүйсээ солиулах мэс засал хийлгэжээ. Сургуульд онц дүнтэй суралцсан ч бага цалинтай ажил хийн, одоог хүртэл өөрийн хүссэн хайр сэтгэлтэй учраагүй учраас онгон хэвээрээ. 

Тэрбээр Ли Антони нэртэй хүү байсан бөгөөд дөрвөн настайдаа буруу биед төрсөнөө мэдэрчээ. Тэр Америкийн уугуул эмэгтэйн хувцас хүүхдүүдийн үдэшлэг дээр өмссөн нь яг л “бусад охидуудтай адил мэт мэдрэмж төрүүлсэн” гэнэ. Долоон настайгаас хөвгүүдийн бага сургуульд сурч байхдаа хөлбөмбөгийн талбайд бүдэрч унан, эмэгтэйлэг байдлаасаа болоод хөвгүүдэд дээрэлхүүлэх болжээ. Хүүхэд байхаасаа ээжийнхээ хувцасны шүүгээг ухах дуртай, нууцаар хувцасыг нь өмсдөг байжээ. Тэрээр “Би өөрийн эр биеийг үзэн яддаг, нүцгэн байхдаа толинд харж чаддаггүй байсан. Эмэгтэй хүний хувцас өмсөх нь надад жаргалтай мэдрэмж төрүүлдэг байсан” хэмээн ярьсан байна.

1978 оны  1 дүгээр сард 17 насны төрсөн өдрөө сэтгэл хөдлөлөө тэвчилгүй, эцэг эхдээ дахин хүү шиг байхыг хүсэхгүй байгаагаа хэлэхэд, эцэг эх нь гайхширч хоцорчээ. Түүний аав Жеоф нь түүнийг мөрөөр нь тэврэн “эмч нарын хийж чадах зүйл бол шодойг чинь л тасалж чадах шүү дээ” хэмээн хэлжээ. Одоо үед түүний хэлсэн үг хатуу сонсогдох ч үнэн байсан гэдгийг тэр ухаарчээ. Тэр намайг жинхэнэ эмэгтэй болж чадахгүй гэдгийг мэдэж байсан. Мэдээж тухайн үед аавынхаа хэлсэн үгэнд гомдон уйлж байснаа тэр хэзээ ч мартдаггүй аж.

Хүйсээ солиулах түүний хүсэл нь эцэг эхтэйгээ харилцах харилцаанд нь цав суулгаж, эцэг эх нь нас барах хүртэл хөндий харилцаа нь үргэлжилжээ. 

Тэрээр энэ талаар “Гэр бүлийн харилцаа хөндийрч, найз нөхөд нүүрээ буруулж, хайр сэтгэлтэй учрах хүсэл минь сарнин холдсон. Хүүхэдтэй болох хүслийг минь няцаасан учраас одоо миний насан дээр үеийн эмэгтэйчүүд эмээ болж, жаргадаг үеийг би үзэхгүй. Би трансжендер болоход ямар уй гуниг авчирдагийг бусдад анхааруулмаар байна гэжээ.

Тэрээр Английн Mail сонинд сэтгэл хөдөлгөм захиа бичсэн бөгөөд уг захиандаа транс хүмүүсийн хүйсийг хүлээн зөвшөөрөх бичгийг хүйс солиулах мэс засал хийлгэсэн эсэхийг үл хамааран олгоход анхаарал хандуулан, тэдний эрхийг хуулиар хамгаалах, бусад хүйсийн адил тэгш эрх олгох талаар хүсэлт гаргажээ.

Одоо тэрээр ганцаараа амьдардаг. Дэлгүүр орохоос өөр шалтгаанаар гэрээсээ гардаггүй. 2000 онд аавыгаа нас барахад тэрээр оршуулганд нь очоогүй аж Учир нь ээжийгээ олны өмнө эвгүй байдалд оруулахаас болгоомжилсон гэнэ. Аавыгаа нас барсаны дараагаас л ээжтэйгээ эвлэрсэн боловч ээж нь түүний хүйсийг хүлээн зөвшөөрөлгүй нас барчээ. 

Лиана хүйс солиулах мэс заслын дараа байдал сайнаар өөрчлөгдөх байх гэсэн найдлага тээж байсан ч байдал тийм ч сайнаар өөрчлөгдөөгүй ба эмэгтэйчүүдийн байгууллага транс эмэгтэйг хүлээн зөвшөөрдөггүй, фитнест хувцас солих өрөөнд орохоос аваад олон бэрхшээлүүдтэй тулгардаг талаараа ярьсан байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk