Тайландын тэрбумтан, Английн хөл бөмбөгийн “Лестер” клубыг эзээмшигч Их Британид осолд орсон байна. Хөл бөмбөгийн тэмцээн дууссаны дараахан түүний нисдэг тэрэг Лестер хот дахь "Кинг Пауэр" цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд унаж сүйрчээ. 

Их Британийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Вишай Шривадданапрабха нисдэг тэрэгний бүхээгт хоёр нисгэгчийн хамт байсан бөгөөд тэд гурвуулаа газар дээрээ нас барсан байна. 

Осол “Лестер” клубын тоглолт дууссаны дараахан болжээ. Тэрбумтан урьдын адил цэнгэлдэх хүрээлэнгээс нисдэг тэргээрээ хөөрсөн байна. Нисдэг тэрэг агаарт хөөрсөн боловч нисгэгч жолоодлогоо алдаж, цэнгэлдэх хүрээлэнгээс холгүй автомашины зогсоолд унажээ. 

Тайландын тэрбумтан Вишай Шривадданапрабха нь татваргүй худалдааны томоохон сүлжээ дэлгүүр болох “King Power Duty Free”-г эзэмшдэг байсан бөгөөд тэрбээр 2011 онд “Лестер” клубыг худалдаж авчээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг