Алдарт жүжигчин Леонардо Ди Каприо залуухан найз бүсгүй Камилла Марронийн хамт өчигдөр болсон Каннын кино наадмын нээлтэд оролцлоо.

Каннын 72 дахь удаагийн кино наадмын үеэр Леонардо Ди Каприогийн сүүлийн бүтээл болох “Once Upon A Time In Hollywood” киноны улаан хивсний ёслолд оролцсон нь тэдний цугтаа оролцсон анхны улаан хивсний ёслол болж буй аж.

Одод цугласан уг арга хэмжээнд 21 настай жүжигчин мөрөө ил гаргасан, цайвар шаргал өнгийн шал шүргэсэн урт үдшийн даашинз өмссөн нь түүнийг үлгэрийн гүнж мэт харагдуулсан гэнэ. 

Тэрээр улаан хивсний дараах үдэшлэгт ирэхдээ даашинзаа сольж амжжээ. JW Marriott зочид буудалд болсон уг  хүлээн авалтад улаан өдөөр чимэглэсэн мини даашинз өмсжээ. 

Хосууд 2017 оноос хойш болзож байгаа бөгөөд тэдний харилцаа гүнзгийрснээс гадна 44 настай Ди Каприо “аав болоход бэлэн” байгаа тухай ойрын сурвалж нь хэлжээ.