Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тус яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн дарга нартай уулзаж, ажилтайгаа танилцжээ.

Тэрээр энэ талаараа "3 хоногт багтааж бүх мэдээллээ авна. 3 хоногт ажлаа эрэмбэлнэ. Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж, айдас хүйдэст автуулахгүй. Хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажийг үл тоож ажиллана. 

Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана гэдгээ хэллээ. Би өөрөөсөө улс төрийн манлайлалыг, салбарынхнаасаа мэргэжлийн манлайлыг нэхнэ" хэмээлээ.