Загварын блог хөтлөгчид түүний хувцаслалтыг 4 долоо хоногийн турш ажигласан байна. Энэ хугацаанд тэрбээр 12 стилиэр хувцаслаж гайхашруулжээ. Хувцаслалтыг харвал тэр дандаа л гаж этгээд хувцаслаж явдаг биш бололтой.

Этгээд чамин загвар, сонирхолтой үйлдлээрээ алдаршсан тэрбээр Грэмми шагналыг таван удаа хүртэж, 23 сая хувиар цомгоо борлуулж, твиттерд дөч гаруй сая дагагчтай нэгэн билээ. Леди Гагаг зөвхөн дуучин гэж хэлэхэд дэндүү багадана. Учир нь тэрбээр гайхалтай зураач, дизайнер бөгөөд дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчидтэй хамтран ажилладаг байна.

Ингээд түүний 12 дүрийг сонирхуулж байна.

1. Цагаан дэрэвгэр хормойтой даашинз, хар өндөр өсгийт, нүдний шил. Гайхаж байна уу.Түүний хувьд иймэрхүү классик, донжтой стилиэр хувцаслах нь тун цөөн. 

2. Ажил хэрэгч  хатагтай Гага

3.Шоудахаар гарч байгаа нь. Шоуны хатан хаан стиль.

4.Шүүхийн танхим руу орж байгаа мэт хувцасласан нь

5.Жирийн боловч дэгжин харагдуулах стиль

6. Гуталт хатагтай

7.Платформ өсгийт, өргөн бүс, хар шоотой даашинз. Тэр тунг яаж тааруулахаа мэднэ.

8. Муур хатагтай

9.Хатагтай Гага

10. Захирал  стильтэй Гага

11.Дураараа дургих цаг. Түүнийг зузаан өсгийтгүйгээр төсөөлөхөд бэрх.

12. Матрикс Гага