"Гацуурт" компанийн захирал Л.Чинбатыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас буудайн урамшуулал 2 тэрбум төгрөг авсан.  Тус мөнгийг авахдаа "Хангай миллс" гурилын үйлдвэрт будаа өгсөн гэж авсан боловч будаа нийлүүлээгүй гэж тус компани нь шүүхэд өгчээ" гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэлээр цацагдаад буй юм.

Үүнтэй холбоотойгоор "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа "Нэр усгүй сошил хаягнуудаас ийм ташаа мэдээллийг түгээж байгааг олж харлаа. Олон жил гадаа гандаж хөдөө хөхөрч , хүүхдүүдээ хөдөлмөрийн амтаар өсгөх гэж оролдож буй миний хувьд Авьяаслаг Монголчууд шиг нэг нэвтрүүлэг ч хийж хүрэхгүй ийм хэмжээний мөнгө хумсалж буяндаа бузар хийх хүн бишээ. Надад хулгай хийх шаардлага байхгүй. Хулгай хийх ухамсар бол бүр ч байхгүй ээ" хэмээн нийтлэжээ.