Невадагийн Мескит дүүрэгт амьдардаг 64 настай Стивен Пэддокийг Лас Вегас хотод тоглолт үзэж байсан хүмүүс рүү гал нээсэн эхний сэжигтнээр тогтоосон. 

Стивен нисгэгчийн гэрчилгээтэй, ан хийх дуртай, гэмт хэрэг үйлдсэн түүхгүй, 400 мянган долларын харшид амьдардаг байжээ. Хуучин хөрш нь түүнийг мэргэжлийн мөрийтэй тоглоомчин, “этгээд” хүн байсан гэжээ. 

Цагдаа нарт Пэддокийг урьд нь сэтгэцийн асуудалтай байсан гэж үзэх үндэслэл байгаа аж.

Лас Вегасын халдлага орчин үеийн түүхэн дэх хамгийн олон хүний амийг авч одсон аймшигтай аллага боллоо. Үүнээс өмнө 2016 онд Флорида мужийн Орландо хотын шөнийн клубт нэгэн этгээд гал нээж, 49 хүнийг хөнөөсөн билээ. 

Undated image shows music festival gunman Stephen Paddock

Пэддок Мандалэй Бэй зочид буудлын цонхыг хагалан үзэгчид рүү гал нээсэн. Улмаар 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн. Цагдаа нар түүний өрөө рүү хүч түрэн ороход амиа хорлосон байдалтай олджээ. Түүний өрөөнөөс 23, гэрээс нь 19 зэвсэг, тэсрэх бодис олдсон байна.

Стивений ах Эрик Пэддок “Бидний эцэг цагтаа хамгийн зартай банкны дээрэмчин байсан. Тэр Холбооны мөрдөх товчооны барихыг хамгийн их хүсдэг хүмүүсийн нэг, бас шоронгоос ч оргосон удаатай” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. 

1969 онд тавьсан хүчний байгууллагын зараас үзвэл Пайтрик Бэнжамин Пэддок “сэтгэцийн өвчтэй” байсан аж. Дүү нь олон хүнийг хоморголон алсан шалтгааныг хэзээ олохгүй байх гэдгээ Эрик хэлсэн.