Лас Вегаст болсон тоглолтын үеэр нэгэн эр гал нээсний улмаас 20 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртлээ. Гэмт этгээд Мандала Бэй зочид буудлын 32 давхраас ойролцоох задгай талбайд болж байсан хөгжмийн наадам руу буудсан байна. Цагдаа нар түүнийг буудан хөнөөж, Америкийн иргэн болохыг тогтоожээ. Гэмт этгээдтэй хамт явсан хүнийг хүчнийхэн эрэн сурвалжилж байгаа аж. 

Лас Вегас хотод өөр хэд хэдэн халдлага болсон тухай дуудлага ирсэн ч хуурамч байсныг Шерифф Жөү Ломбардо хэллээ. Гэмт этгээд автомат буугаар хэдэн зуун удаа хүмүүс рүү галласан гэж гэрчүүд мэдүүлсэн. 

Police officers point weapons

Хэргийн газартай ойролцоо байдаг зочид буудлуудыг хааж, халдлагатай холбоотой гэх хоёр машиныг эрэн сурвалжилж эхэлжээ. Лас Вегасын өргөн чөлөөг цагдаа нар хамгаалалтандаа авч, хүмүүс буудал, зоогийн газар, нисэх онгоцны буудлуудад нуугдаж байна.  

Нэгэн гэрч "Хүмүүс гэнэт гүйлдэж эхлэхэд юу болоод байгааг ойлгоогүй. Нэг эр газар цус асгаруулчихсан хэвтэж байгааг хараад л байдал буруудсаныг ойлгосон" гэжээ.