Баасан гарагт Афганистан улсын өмнөд нутгийн Кунар муж дахь “Лалын улс” бүлгийн босогчдын байрладаг байр руу сөнөөгч онгоцоос агаарын довтолгоо үйлдсэнээр уг бүлгийн 5 босогч амь үрэгдсэн тухай Афганы Үндэсний армийн төлөөлөгч Мир Уайс Сафи мэдээлэв. 

Афганистан улсад ирэх 10 дугаар сарын 20-нд парламентын болон мужийн зөвлөлийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан АНУ тэргүүтэй НАТО эвслийн дэмждэг Афганы аюулаас хамгаалах хүчин сүүлийн хэдэн сарын хугацаанд“Лалын улс” болон“Талибан” бүлгийн босогчдын эсрэг газрын болон агаарын цохилтоо нэмэгдүүлсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг